Улс үндэстэн бүр түүх, соёл, уламжлал, ёс заншил, авъяас ур ухаанаа шингээсэн гайхамшигт дурсгалыг түүхэн үлдээжээ. Дэлхийн хэмжэээний хүчирхэг төрт улсыг байгуулж, Дорно, Өрнийг холбосон шинэ соёл иргэншил бий болгосон монголчууд ч урт удаан хугацаанд дүрслэх урлагийн бүхий л төрлөөр давтагдашгүй уран сэтгэмж, өвөрмөц содон билэгдэлтэй арвин дурсгалыг цогцлоосон. Тэдгээрийн дээж сор нь болсон 20 000 гаруй үнэт ховор үзмэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй. Энэ музей 1996 оны 7 дугаар сарын 23-нд 300 гаруй үзмэртэйгээр үүд хаалгаа нээж байсан. Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 360 жилийн ойгоор тус музейг түүний нэрэмжит болгосон юм. Музейн 45 жилийн ой 12 дугаар сарын 10-нд болсон. Үндэсний хэмжээнд 200 орчим түүх соёлын үнэт дурсгалууд байдгийн 70 нь Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байдаг.