Дэлхийн банкнаас 2008 онд эхлүүлсэн “Агаарын бохирдлын түвшин, түүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” судалгааны дүн гарчээ. Дэлхийн банкныхан судалгаагаараа Улаанбаатар хотын агаарын бохирдол 10-25 хувь их байсан нь агаарын чанарын стандартын хэмжээнээс хамгийн их бохирдолттой хот болсныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл бидний нийслэл хот маань дэлхий дээрх хамгийн их бохирдолттой хотоор тооцогджээ. Энэ үндсэн дээр нийслэлийн оршин суугчдын зүрхний хэмнэл алдагдах, архаг бронхиттой болж, уушигны үйл ажиллагаа буурч улмаар багтрааны хүндрэл үүсэж байгааг онцлон тодорхойлжээ. Ялангуяа агаарын тоосонцорын хэмжээ өвлийн улиралд гэр хороололд хэт их байгаа нь эдгээр өвчний эх үүсвэр тавигдаж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.