Улсын тооллогоор 19 музейгээс 141 эд зүйл хулгайлагджээ.

Улсын хэмжээнд 50 гаруй музей байдаг. Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтын талаархи хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн шалгалтад 36 музей хамрагдсан. Шалгалтаар хангалттай хоёр, шаардлагын түвшин хангасан тав, сайжруулах шаардлагатай 12, хангалтгүй 17 музей гарсан байна. Эдгээр хангалтгүй музейнууд нь бүгд орон нутгийн музейнүүд байна. 1996-1997 онд улсын хэмжээнд нэгдсэн тооллого явуулахад аймгийн музейн сан хөмрөгийн нийт 23 үзмэр алдагдсан байсан. 2007-2008 оны улсын тооллогоор 19 музейгээс 141 эд зүйл алдагдаж, 3106 эд зүйл дутсан бол 1757 үзмэр устаж үгүй болсон гэж тоологджээ. Музейн сан хөмрөгийн улсын тооллогыг 4 жилд нэг удаа, байгууллага бүр 2 жилд нэг удаа зохион байгуулж явуулдаг. Ирэх онд улсын тооллого болно. Музейн 70 гаруй хувь нь зориулалтын байргүй, өрөө хүрэлцээгүй, агааржуулалтын систем, чийг, дулаан хэмжих тохируулах багаж хэрэгсэлгүй ажээ.