Монгол мөнгөн дэвсгэрт 86 нас хүрлээ.

 Монгол ардын засгийн газраас 1925 оны 2 дугаар сарын 22-ны өдөр мөнгөний шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гарсны дагуу мөн оны 12 дугаар сарын 9-нд анх төгрөгийг гүйлгээнд оруулжээ. Тухайн үед Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг цаасан тэмдэгтийн хамт гүйлгээнд оруулжээ. Төгрөг гүйлгээнд гарсан даруйдаа гадны мөнгөн тэмдэгтийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан ажээ. Харин Ардын Засгийн газраас гадны мөнгөн тэмдэгтээс зах зээлд эзлэх жин багатай мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс татаж авах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ үед хятадын янчаан зах зээлийн үйлчилгээнд зонхилох ёстой байсан нь хууль ёсны төлбөрийн хэрэгслийн үүргийг гүйцэтгэж улмаар Монгол улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны төсөв тооцоог түүгээр хөтөлж байсан ажээ. Гэвч шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд орсноор 6.8 сая янчаантай тэнцэх гадны мөнгийг хурааж, гадны мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгчээ.