Баянхонгор
аймагт ойр ойрхон дөрвөн ч удаа газар хөдөлжээ. Энэ сарын 7-нд 20.00 цагийн
орчимд Баян-Өндөр сумаас урагш 119 км зайд орших Идрэнгийн нуруу, Шинэжинс
сумын Эхийн гол орчимд 3.8 магнитуд хүчтэй газар хөдөлсөн. Орон нутагт хохирол
учраагүй. Арваннэгдүгээр сарын 27-нд Бөмбөгөр, Баацагаан сумын нутагт 5.1
магнитуд хүчтэй хөдөлснөөс хойш энэ сарын 1-нд Баянговь, 5-нд Баянлигт
байгалийн энэ үзэгдэл давтагдсан. Баянлиг суманд 4.1 магнитуд хөдөлсөн учраас
хүмүүст нэлээд мэдрэгдсэн байна лээ” гэжээ. Дашрамд дуулгахад тус аймгийн ихэнх
нутаг газар хөдлөлтийн 7.5 баллын идэвхитэй бүсэд оршдог бөгөөд Идрэнгийн
нуруу, Их богд уул, Баянцагаан сумын нутаг 8-9 баллын томоохон голомтод
тооцогддог гэнэ.