Завхан аймгийн 24 сумаар аялсан “Отгонтэнгэрийн орноор” аяллын баримтат кино мэндэлжээ. Тус киног “Отгонтэнгэр хөгжил” сан санаачлан бүтээсэн бөгөөд хэн ч сонсоогүй домог хууч, өвөрмөц тогтоцтой байгаль, түүх, соёлын дурсгалт газруудыг шигтгээлэн оруулснаараа онцлог юм байна. Монгол улсын нэгэн аймгийн бүх сумаар аялж өвөрмөц байгалийн төрхийг энгийнээр илэрхийлсэн уг киноны зураг авалт гурван сарын хугацаанд үргэлжлэн 6000 гаруй километр замыг туулжээ.