Эрээн нуур руу орох голын урсац нэмэгдэх нөхцөл бүрдлээ

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Эрээн нуурт Завхан голоос урсацын гольдролыг хуучин байдалд нь байнгын усаар тогтмол тэжээгдэх нөхцөл бүрдүүлэх ажлын гүйцэтгэлийг хангуулахаар БОАЖГ-аас Жаргалан суманд ажиллаж байна. Энэ жилийн хүрээнд 210 метр урт, хоёр метр өндөр, зургааан метр өргөн шулуутгагч далан байгуулж, 2340 тонн шороо зөөгөөд байна. Ингэснээр Эрээн нуур руу орох голын урсац эрс нэмэгдэх нөхцөл бүрдлээ гэж Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.