Богд хан уулын ой мөхөж байна

Ойн газрын дарга Тунгалаг ийнхүү анхааруулж байна. “Олон улсын хэмжээнд биологийн аливаа төрөл зүйл амьтан ургамлыг хамгаалахад дангаар нь бус, тэдгээрийг амьдрах таатай орчин байгальтай нь хамт хамгаалах хэрэгтэй хэмээн үздэг. Гэхдээ энд бас нэг асуудал бий. Тусгай хамгаалалттай дархан цаазтай газар, Байгалийн цогцолборт газар гээд хэнийг ч оруулахгүй хориотой бүс болгоно гэсэн үг биш. Монгол улс төдийгүй дэлхийн олон орон зарим газраа хэсэгчлэн хамгаалж хорьж хашиж, хөрөнгө зарцуулсан ч үр дүн нь хангалттай байгаагүй. Ялангуяа дархан цаазат Богдхан уулын хувьд хэрэгждэггүй хууль бүтэшгүй асуудал түм бум бий. Богд хан уулыг дархан цаазат гэж хэлэхээс ичмээр байдалд орчихсон шүү дээ. Гэтэл өнөөдөр энэ ууланд ойн цэвэрлэгээ хийх ажлыг зохион байгуулах газар олдохгүй байна. Дархан цаазат учраас хамаагүй орж болохгүй юм гэнэ. Тийм л юм бол хууль зөрчиж баригдсан энэ олон барилгыг нурааж, айлуудыг нь нүүлгэ л дээ. Хэрвээ яаралтай цэвэрлэхгүй бол нэг л өдөр Богдхан уул шатаад, хортон шавьжинд идэгдээд, хөгшрөөд мөхөхөд ойрхон байна” хэмээжээ.