Агнуурын орлогыг амьтнаа хамгаалахад зарцуулсангүй

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд хөрөнгийн хувь хэмжээний тухай хууль гэж бий.  Уг хуульд зааснаар агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогын 50-иас доошгүй хувийг уг арга хэмжээнд зарцуулах ёстой ажээ. 2006-2010 онд ангийн төлбөр хураамжаас нийт 17.6 тэрбум төгрөг төвлөрчээ. Гэтэл үүний 326 сая төгрөгийг нэн ховор, ховор амьтны нөөцийг тогтоох судалгаа шинжилгээ хийх болон биотехникийн арга хэмжээнд зарцуулсан нь дөнгөж 1.8 хувийг эзэлж байгааг аудитын шалгалтаар тогтоосон байна. Өөрөөр хэлэхэд энэ тоон мэдээнээс харахад Монгол улс ховор ан амьтнаа хамгаалахад хөрөнгө зарцуулахгүй байгаагаас ялгаагүй юм. Өнгөрсөн онд гэхэд 153.2 сая төгрөг зарцуулжээ. Энэ нь улсын төсөвт төвлөрч байгаа агнуурын орлогын ердөө 4.7 хувийг эзэлсэн байна.