Онги гол 13 жилийн дараа эргэн ирлээ

Өмнөговь аймгийн МандалОвоо сумын Онги голын усны түвшин олон жилийн өмнөөс буурсаар 13 жилийн өмнө бүрмөсөн тасарсан юм. Гэтэл  энэ жилээс Мандаловоочуудыг баярлуулсан үйл явдал болжээ.Олон жил элс шороогоор шуурч байсан Онги гол амь орж эхэлсэн гэнэ. Алтайн нуруунаас эх авдаг Онги гол 417 км урсаж, тус аймгийн Улаан нуурт цутгадаг юм байна.Говийн аймгуудад хур бороо ихтэй, сайхан зун болсон учир ийнхүү урслаа гэж нутгийнхан баяртай байгаа ажээ.