Монголчууд
анх удаа өөрсдийн хөрөнгөөр санхүүжүүлэн бидний өвөг дээдэс болох Хүннүгийн ариун
булшийг малтаж дуусчээ. “Гол мод-II" экспедицийн хамт олны хөдөлмөрийн үр
дүнд түүхийн нэн үнэт, урьд хожид хэзээ ч олдож байгаагүй олдворуудыг нээн
илрүүлсэн байна. Энэ нь манай улс археологийн салбарт нэг алхам урагшласныг
илтгэж байгаа хэрэг аж.