Дорнод аймгийн засаг
дарга өнгөрсөн 7 хоногт Чойбалсан хотын замын хөдөлгөөнд мотоцикль оролцохгүй байх захирамж гаргажээ. Учир
нь, Дорнод аймагт цас эрт орсноос болж хотын төвд мотоциклиуд осол гаргах нь ихэсч байгаа бөгөөд сүүлийн 2 сарын байдлаар Чойбалсан хотод
мотоцикль онхолдсон 20 гаруй хэрэг
бүртгэгджээ. Мөн Хэнтий, Сүхбаатар аймаг, Дорнод аймгийн сумд руу мотоциклиэр
хүн тээвэрлэх, ачаа бараа хүргэхийг
хориглож, түүнд хяналт тавьж ажиллаж байна.