Анкара хотын Чанкая
дүүрэг дэх Чингис хааны хөшөөнд энэ сарын 25нд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ. Уг хүндэтгэлийг Тулгар төр байгуулагдсаны
2220, Их Монгол улсын 805, Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100, Ардын
хувьсгалын 90, Бүгд найрамдах улс тунхагласны 87 жилийн ойг тохиолдуулан Монголоос
Туркт суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан
бөгөөд Туркийн гадаад хэргийн яам болон
Чанкая дүүргийн захиргаа, Анкарад сурч буй монгол оюутнууд оролцсон байна.