Италийн алдарт жуулчин Марко Пологийн хөшөөг Central tower-ын өмнөх талбайд босгохоор болжээ. Хөшөөг хилийн чанадад буй уран барималч Б.Дэнзэн бүтээсэн юм байна. Тэрээр улс тунхагласны ойн өдрөөр Марко Пологийн хөшөөг нээхээр төлөвлөж байсан ч хараахан амжаагүй гэнэ. Учир нь хилийн чанадаас авчрах юм байна. Ойрхи дорнод, Азийн олон улс орноор аялан Хубилай хааны дэргэд 17 жил алба хаасан нэрт жуулчин Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номоороо өрнө дахинд дуулиан тарьсан юм. түүний энэ ном одоо ч үнэ цэнээ алдаагүй байгаа билээ.