Нийслэл хүрээний 100 жилийг ойг тэмдэглэнэ.

Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж  Нийслэл хүрээний 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг томилсон байна. Энэхүү ойн баярыг иргэдийн баяр болгох, хотын иргэний бахархал соёлыг төлөвшүүлэх, хүүхэд багачууд, залуучуудыг хотдоо хайртай, боловсролтой соёлтой иргэн болгон хүмүүжүүлэхэд гол зорилгоо дэвшүүлж буй ажээ. YIII Богд хаан манжуудыг хөөн гаргасны дараа 1912 онд Их хүрээг улсынхаа нийслэл болгож “Нийслэл хүрээ” хэмээн зарласан юм.