Улаанбаатарт Эрээний төлөөлөгчийн газар нээх хүсэлт гаргажээ.

БНХАУ-ын Эрээн хотын намын дарга Вянь Жань Дун, Эрээн хотын Засгийн ордны орлогч дарга Сян Тян Жу нарын төлөөлөгчид Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригтой уулзаж Замын-Үүд-Эрээний боомтоор жилд нэвтэрч буй хүний тоо нэмэгдэж 2 сая хүрч байгаатай холбогдуулан худалдааны салбар дахь энэ харилцааг өргөжүүлэх, соёл боловсролын салбарт хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотод төлөөлөгчийн газраа нээх хүсэлтээ илэрхийлжээ. Жилд нэвтэрч буй 2 сая иргэний 60 хувь нь Улаанбаатарын харъяат зорчигчид ажээ.