Монгол улс хятадын нүүрсний гурав дахь том нийлүүлэгч болно.

Хятадын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийн 6 хувийг өнгөрсөн онд Монгол улс дангаар хангасан гэнэ. Тодруулбал, Австрали, Индонез улсын дараа буюу гуравдугаарт жагсах төлөвтэй болж байгаа юм байна. Монголын талаас хятадад нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ 2009 онд 3.2 сая тонн байсан бол энэ онд 7 сая болж өсчээ. Урьдчилан тооцоолсноор 2015 он гэхэд 20 сая тоннд хүрэх магадлалтай хэмээн үзжээ. Дашрамд дурдахад 2009 онд хятадад нүүрсний хомсдол 28 сая тонн байсан бол 4 жилийн дараа 45 сая тонн хүртэл өсөж хомсдоно гэж үзэж байгаа ажээ.