2004 онд байгуулсан Монгол БНХАУ-ын гэрээгээр албан ёсны томоохон баяр ёслолын үеэр хоёр улсын хилийн дагуух автозамын боомтуудыг хааж байхаар тохиролцжээ. Тийм учраас 26-ны өдрийн улс тунхагласан баярын өдрөөр Шивээхүрэн, Ханги, Булган, Гашуунсухайт, Замын-Үүдийн боомтууд ажиллахгүй амарсан байна. Гэхдээ үүнд агаарын болон төмөр замын шалган нэвтрүүлэх боомт хамаарахгүй гэдгийг албаны хүмүүс мэдээлжээ.