БОАЖЯ, Дэлхийн банкнаас хамтран хэрэгжүүлж буй
“Байгаль орчны шинэчлэл-2 буюу “НЕМО-2” төслийн хүрээнд байгаль орчны
салбарын эрх зүйн орчныг сайжруулах, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог
нэмэгдүүлэхээр “Монгол: Хэрхэн урагшлах вэ“ баримтад киног бүтээжээ. Киноны нээлт нь
өнөөдөр Дэлхийн банкны төв байранд болсон байна. Зохиогч Хамид Сардар киноныхоо
гол сэдлийг Монголын байгаль орчинд
тулгарч буй өнөөгийн асуудал. Тухайн байгалийн нөөцийг хэрхэн хамгаалах,
баялгийг яаж захиран зарцуулах, хуваарилах нь ч таамаг төдий байж
болохгүй. Үүнээс гадна, байгалийнхаа нөөцийг хайрлан хүндэлж, биширдэг
сэтгэлийг яаж бий болгох вэ гэдэг асуудлаас кино хийх санаа нь төрсөн
байна. Уг киног аль нэг орны
туршлага гэхээс илүүтэй монголчуудын нүүдлийн соёлд байгаль орчноо хамгаалах
асар их ухаан байна гэдгийг харуулахыг зорьсон гэж Хамид Сардар хэлжээ