Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газруудын
хамгаалалтын захиргаа 2011 оны 11-р сарын 21-23-ны өдрүүдэд сургалт зохион
байгуулж, байгаль хамгаалагчдынхаа ажлыг дүгнэлээ. Сургалтад хамгаалалтын
захиргааны дарга, 4 мэргэжилтэн, 18 байгаль хамгаалагч оролцов. Энэ үеэр
байгаль хамгаалагчид 2011 оны ажлын тайлан хэлэлцүүлж, үр дүнгийн гэрээний
биелэлтийг тооцож, 2012 оны ажлын төлөвлөгөө батлууллаа. 2011 оны ажлын үзүүлэлтээрээ
Увс нуурын ДЦГ-ын байгаль хамгаалагч түрүүлж 2-рт Хан-Хөхий нурууны БЦГ-ын
байгаль хамгаалагч, 3-р Увс нуурын ДЦГ-ын байгаль хамгаалагч нар хошуучилсан
байна.