Монголын биологийн төрөл зүйлийг хамгаалах төсөл үр дүнгээ танилцуулж байна

“Монголын Алтай-Соёны эко-бүсийн уулархаг нутгийн биологийн төрөл зүйлийг ард иргэдийн оролцоотой хамгаалах төсөл” төслийн үр дүн, ололт амжилтаа  хамтран ажилласан бүх талын оролцоотойгоор танилцууллаа. Уг төсөл нь  Нидерландын Засгийн газар, Даян Дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн (UNDP) санхүүжилт, мэргэжил арга зүйн дэмжлэгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2005 оноос хэрэгжүүлж ирсэн байна. Төслийн дагуу уулын экосистемийн биологийн төрөл зүйлүүдэд тулгарч буй бэрхшээлүүдийг багасгах, нутгийн иргэдэд байгалийн баялгийн зүй зохистой ашиглалтыг төлөвшүүлэх,  улмаар Монголын Алтай-Соёны экобүсэд урт хугацааны тогтвортой байгаль хамгааллыг бий болгох чиглэлээр Ховд, Увс, Баян Өлгий, Хөвсгөл аймгийн 20 суманд 6 жил амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү төслийн үр дүнг  олон улсын зөвлөх багийн зүгээс сайшаалаа. Нийт 8 гаруй сая га газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах, дотоод бүсчлэл тогтоох, менежментийн төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлсэн байна. нийт 7 газар буюу 6,295 сая га талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад дэмжлэг үзүүлснээр уул уурхайн үйл ажиллагаа явуулах асуудлыг бүрэн зогсооход нөлөөлжээ. Алтай Соёны экобүс нутгийн биологийн төрөл зүйлийг хамгаалах төслийн үр дүнгээ танилцуулах, хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар зочид буудалд боллоо. “Алтай Соёны Төсөл”-ийн Бодлого хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Ц.Солонгогоос дэлгэрэнгүй мэдээллийг авж болох юм байна. (Утас:99192187),Solongo@altaisayan.mn