Эрдэмтдийн судалгаагаар
хуурайшилт тал хээр, говь цөлийн бүсэд олон жилийн дунджаас 3.2-10 хувь,
ойт хээрийн бүс, өндөр уулын бүслүүрт
10-15 хувиар нэмэгджээ. БОАЖЯ-ны
мэдээгээр цөлжилтийн нэн хүчтэй болон хүчтэй зэрэглэлд Увс нуурын хотгор, Их
нууруудын хотгор, Нууруудын хөндий, Дундговь, Дундговийн гандуу хуурай, цөлөрхөг нутгууд
ихэвчлэн хамрагдаж байна. Тал хээр, говийн бүсийн 145 сумын төв суурин
газар элсний нүүдэлд өртөж, 1960 онтой
харьцуулахад 3-4 дахин өсч, говь
болон Их нууруудын хотгорт жилийн 61-127
өдөр нь шороон шуурга шуурдаг болжээ. Газрын харилцаа, барилга, геодези, зураг
зүйн газрын тайлан мэдээнд дурдсанаар бэлчээрийн даац 32.5 хувиар буюу тус бүр 16-18 сая хонь, ямаагаар
огцом өсч, нийт сүргийн 46 хувийг эзлэх
болсон нь цөлжилтийн гол шалтгаан болж байна.