Баян хар нуур

Баян хар нуур нь Завхан аймгийн Сантмаргац сумын нутагт байдаг. Тус нуур сумын төвөөс 25-30 км зайд оршдог, уртаараа 30 км, өргөнөөрөө 18 км, гүн 12-80 метр, толь мэт тунгалаг, загасны их нөөцтэй. Эзлэхүүнээрээ Увс нууртай зэрэгцдэг бөгөөд урд зах нь элсэн манханд тулж үзэсгэлэнт булан тохой, шугуй, баян бүрд үүсгэсэн байрлалтай, зэлүүд онгон газар аж. Мөн олон төрлийн нүүдлийн шувууд ирдэг бөгөөд нуурын өмнөх шугуйд зэгсний гахай, ондатор, аргал зэрэг ан амьтадтай. Эл нуур хэмжээгээрээ бэсрэгхэн боловч 40-50 метр гүнзгий тул ховорхон тохиох нуурын нэг билээ. Зүүн талаас нь Мухар Хүнгийн гол цутгадаг. Харин ганц ч гол гадагш урсдаггүй хэрнээ давс хужиргүй, ариг цэнгэг, биндэръяа эрдэнэ мэт тунгалаг цэнхэр өнгөтэй аж. Нуурын ус баруун өмнөөс хүрээлсэн манхан элсэн доогуур шурган, 10 гаруй булаг болон ундран шүүрч, Хүнгүйн голд нийлэх учраас ийнхүү давсгүй хужиргүй байдаг онцлогтой.