Normal
0
false
false
false
EN-US
X-NONE
X-NONE
Өмнөговь
аймгийн Баян-Овоо сумын иргэн Ө.Сүхбаатарт урьд өмнө мэдэгдээгүй монгол ардын
уртын дууны баялаг түүвэр хадгалагдаж байжээ. Тайж удамтай Ө.Сүхбаатарт энэ
үнэт өв өвөг дээдсээс нь уламжлагдан ирсэн бөгөөд “Социализмын үед үзэл сурталд
харш хэмээн дуулагдаж байгаагүй, олонд түгж дэлгэрээгүй олон сонирхолтой
дуунууд энэ түүвэрт бий” хэмээн Ө.Сүхбаатар гуай ярьсан байна. Монгол уртын
дууны нэг ноён оргил болох “Уяхан замбуутивийн наран” дууны шашин төртэй холбоо
бүхий агуулгатай бадгууд энэ түүвэрт эхээрээ байгаа нь судлаачдын сонирхлыг
ихээр татаж байна. Уг түүвэр нь муутуу цаасан дээр монгол бичгээр ХХ зууны эхэн
үед бичигдсэн бөгөөд ойролцоогоор 30 гаруй уртын дууны үгийг бүрэн эхээр нь бичсэн
аж.