Индонезийн
Бали хотод ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар
хоорондын хуралдаан болж байгаа. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын Ерөнхий
нарийн бичгийн дарга Г. Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид “Монгол лимбэчдийн
уртын дуу, хөгжимдөх уламжлалт арга барил- битүү амьсгаа”-г биет бус соёлын өвд
бүртгүүлэх хүсэлт гаргасан юм байна. Хурлын төлөөлөгчид яаралтай хамгаалах шаардлагатай
өвийн жагсаалтын бүх шалгуурыг хангасан гэж үзээд хүн төрлөхтний биет бус
соёлын өвийн жагсаалтад бүртгэж авлаа.