Чин Ван Ханддоржийн тухай хөгжимт драм тавихаар болжээ

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан УГЗ, кино найруулагч Л.Эрдэнэбулган Чин Ван Ханддоржийн тухай “Ай нан аа” нэртэй хөгжимт драмын жүжиг тавихаар болжээ. Энэ бүтээлд 21 аймгийн театр, чуулгын уран бүтээлчид оролцох юм байна. Одоогоор Булган аймгийн ЗДТГ, нийслэл хот дахь Булган аймгийн нутгийн зөвлөлөөс хандив хүсээд байгаа гэнэ. Энэ бүтээлийн нийт төсөв 60 гаруй сая төгрөг болох гэнэ. Монгол ардын “Ай нан аа” дууг амраг хайртууд салж, сарнисан тухай гашуудлын дуу хэмээн монголчууд ойлгодог байж. Гэтэл Чин Ван Ханддорж хүүтэйгээ уулзахаар Манжид очиход хүүгийнх нь толгойгоор “бэлэг” барьсан гэдэг. Үүнд Ханд Ван гашуудахдаа уг дууг зохиож, дуулж байсан тухай алдарт уртын дууч, урлаг судлаач Цоодол гуайн дурсамжид өгүүлсэн байдаг байна.