Оюу толгой төслийн Соёлын өвийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд археологичид хүрлийн үед (2000-3000 жилийн өмнө) хамаарагдах хиргисүүрийг Өмнөговь аймгийн Гурвансайханы нуруунаас илрүүлсэн байна. Ийм төрлийн хиргисүүр нь манай орны нутагт өргөн тархсан соёлын хэсэг бөгөөд тус олдвор нь Монгол орноос хиргисүүр олдсон хамгийн урд талын цэг болж байгаа онцлогтой юм. Манай археологчид энэхүү сонирхолтой дурсгалыг газар зүйн мэдээллийн тусгай програмчлал ашиглан “урьдчилан таамаглах загвар”-ын аргыг анх удаа говийн бүсэд турших явцдаа олж тогтоожээ.