Өнгөрсөн 9-р сарын 25-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдээс Өндөр Гэгээн Г.Занабазарын урласан Ногоон дарь эх алдагджээ. Одоог хүртэл уг бурхныг хэн хулгайлсан, хаана байгааг нь тогтоогоогүй байна. ЭЦГ, УМБГ, тус аймгийн Цагдаагийн хэлтсээс хамтарсан ажлын хэсэг гарч, Ногоон дарь эхийг улс орон даяар эрэн сурвалжилж, хилээр гаргаж болзошгүй хэмээн хил, гаалийнханд мэдээлэл хүргэж байна. Монгол банкы эрдэнэсийн сан, холбогдох бусад байгууллагыхан 500 саяар үнэлсэн уг бурхныг Өндөр гэгээн 1691 онд бүтээжээ.