Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаярын “Хүннү” дуурийг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тоглох гэж байна. Энэ дуурийн цомнолыг Р.Өнөржаргал бичиж, “Монгол туургатан” театрын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулж, ерөнхий зураачаар Х.Ариунболд ажиллаж байна. Уг дуурийг тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойд зориулан бүтээж байгаа бөгөөд 12-р сарын 10-нд нээлтээ хийхээр төлөвлөжээ. Тус чуулгын уран бүтээлчид 2006 онд “Чингис хаан” рок дуурийг тайзнаа амьдруулж байсан бөгөөд тухайн жилийн шилдэг бүтээлээр шалгарч байв.