Эмийн ургамлын нөөц дундарлаа

Монгол орон эмийн 700 шахам зүйл ургамал бүртгэлтэй байдаг. Үүнээс 170 гаруйг орчин үеийн анагаах ухааны эмнэлэгт ашиглаж байна. Ургамлын нөөц баялгийн хомсдолд  цаг агаарын дулаарал, хуурайшилт, цөлжилт, ган гачиг, бэлчээрийн талхагдал доройтол, уул уурхайн үйлдвэрлэл зохих хэмжээгээр нөлөөлсөн гэж судлаачид анхааруулж байна. Тэдний баталж буйгаар хэт ашиглалтаас шалтгаалан чихэр өвс, зээргэнэ, дэрэвгэр жиргэрүү, эгэл бавран, цагаан мөөг, газрын хар ус зэрэг нөөц нь эрс хомсдож буй 100 гаруй зүйлийн ургамал байгааг тогтоожээ.