"Юнеско"-гийн
биет бус соёлын өвийг хамгаалах тухай Конвенцийн засгийн газар хоорондын
зургадугаар хуралдаан Индонезийн Бали хотод эхэлсэн байна.Тус хурлаар дэлхийн
олон улс орнуудын ирүүлсэн нийт 84 асуудал хэлэлцэхийн дотор манай улсаас
явуулсан 4 их өвийг дэлхийн данслах талаар хуралдах аж. Тодруулбал Жангар
туульс, Цамын бүжиг, Залуу тэмээг сургах арга, Уран бичлэг буюу каллиграфийг
соёлын биет бус өвөөр бүртгүүлэхээр ийн явуулсан байна.Манай улс одоогоор
найман өвөө "Юнеско"-гийн биет бус соёлын өвд бүртгүүлээд байгаа
билээ.