Астор
Пиаззолла, Жорж Гершвин, Карлос Гардел, Луй Армстронг, Дэйв Брубэк, Бүрт
Бахарач, Жорж Бин зэрэг Америк, Аргентин, Бразилийн хөгжмийн зохиолчдын
бүтээлүүдийг манай морин хуурчид эгшиглүүлэхээр болжээ. Мөн манай морин хуурчид
алдарт Майкл Жексоны хит аялгуунуудыг тоглон амилуулахаар болжээ. Дээрх
бүтээлүүдийг Улсын Филармоны дэргэдэх Морин хуурын чуулгынхан ирэх сарын 2-нд
“Novel melody” тоглолтон дээрээ тоглож үзэгчиддээ толилуулахаар болжээ.Уг
тоглолтын удирдаачаар ардын жүжигчин Ц.Батчулуун, соёлын тэргүүний ажилтан
Д,Түвшинсайхан нар ажиллах гэнэ.