Байгаль хамгаалагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэв

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТХНУГ-ын даргын 2009 онд баталсан Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор “Тусгай хамгаалалттай газар нутаг дахь биологийн олон янз байдлын мониторинг судалгааны нэгдсэн арга зүй” сэдэвт 13 цагийн сургалт, “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хөгжүүлэхэд хамтын оролцооны аргыг ашиглах нь” сэдэвт арга зүйн  13 цагийн сургалт, “Байгаль орчны мэдээлэл, сурталчилгааны ажлын арга зүй” сэдэвт арга зүйн 13 цагийн сургалтыг тус тус 2011 оны 11 дүгээр сарын 7-9 – ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулав.Дээрх 3 сэдэвт сургалт нь тус тусдаа нэгэн зэрэг явагдав. Сургалт нь лекц, дадлага ажил, гэрийн даалгавар, бие даалт гэсэн хэлбэрээр нийт 1 кредит цагийн болзол хангасан. Оролцогчдод Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас сургалтад оролцож арга зүйг эзэмшсэн болно гэдгийг батламжлан сертификат олголоо.