Отгонтэнгэр уулын хойд зүгт Рашаан
голын дагуу төвийн болон баруун бүсийн нутгаар алдартай халуун рашаанууд ундардаг.
Түүхийн хуудсанд тэдгээр рашаануудыг 1585 оны үед хэсэг анчин олж хэрэглэснээс
хойш Богд Очирваанийг мөнхөжсөн ус хэмээн нэрлэн Төв ба Монгол улс түмэнд
алдаршин ашиглагдсаар ирсэн түүхтэй ажээ. Эмчилгээний гол хүчин зүйл нь халуун
рашаан. Сүрьеэгийн бус гаралтай тулгуур хөдөлгөөний эрхтний архаг өвчин, захын
мэдрэлийн судлын үрэвсэл, арьсны архаг өвчнүүд, хайрст үлд, дерматив венийн
судасны архаг үрэвсэл, яс булчин, шөрмөсний бэртэнги, гадуур булчирхайн үрэвсэл
эмчлэхэд илүү нөлөө үзүүлдэг байна.