Бяцхан үлэг гүрвэлийн 15 ширхэг
ховор олдворыг Монголын говиос олсон тухай Америкийн эрдэмтэн, палеонтологч
Дэвид Фастовский “Live Science”-д мэдээлжээ.Эрдэмтдийн мэдээлснээр, тэд 70 сая
жилийн өмнө оршиж байсан өвсөн тэжээлт, эвэрт динозавруудын нэгэн төрөл бөгөөд
амьдаараа элсний нүүдэлд дайруулж булшлагдсан хэмээн таамаглаж байгаа юм байна.Протоцератопс
эндрюси хэмээн нэрийдсэн эдгээр жижигхэн үлэг гүрвэлүүд хонин чинээ биетэй
байсан гэж эрдэмтэд таамаглаж байгаа аж.Харин ойролцоогоор нэг настай байсан
бололтой зулзаганууд нь 10-15 см-ийн урттай юм байна. Олдвороос харахад энэ
төрлийн үлэг гүрвэлүүд үр зулзагаа нэлээд өсч бойжтол үүрэнд нь байлгаж,
халамжилдаг байжээ хэмээн эрдэмтэд дүгнэсэн байна.