Шивээхүрэн
дэх Гаалийн газар “Ногоон гааль” хөтөлбөрийн хүрээнд тус гаалийн газрын
хамт олон Өмнөговь аймгийн Гурвантэс сумын “Сухантын шугуй” төрийн бус
байгууллагатай хамтран 30 бүтээлч ажлын хүрээнд цогцолборын хашаанд 150 ширхэг
улиас модны суулгац тарилаа. Мөн ирэх хавар 100 орчим мод нэмж тарихаар
төлөвлөөд байна.