Индонез улсад монгол иргэд визгүй зорчино

Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд харилцан визгүй зорчихоор хоёр тал тохиролцов. Энэ тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Индонез Улсын Засгийн газар хооронд 2002 оны 10 дугаар сарын 7-нд байгуулсан хэлэлцээрийг шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр 2011 оны 11 дүгээр сарын 15-наас эхлэн хоёр талын дипломат, албан паспорт эзэмшигч иргэд харилцан 30-аас илүүгүй хоногоор визгүй зорчих талаар тохиролцож, ноот солилцжээ.