Монгол
зоны үндэсний баялаг, таван хошуу малын манлай эрдэнэ болсон тэмээн сүргийн
үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөхөд анхаарах, говийн малчдын
туршлагыг солилцуулах, тэмээчдын хөдөлмөрийг үнэлэх, алдаршуулах, дотоод,
гадаадын зочид, жуулчдын сонирхолыг өөрийн аймгийн тэмээнд суурилсан аялал
жуулчлалд татах зорилгоор Говь-Алтай аймагт "Их говийн тэмээний
баяр-2011" Говь-Алтай аймгийн тэмээчдийн VII их наадам энэ сарын 26, 27-ны
өдрүүдэд тус аймгийн Есөнбулаг сумын төвд болох гэж байна."Их говийн
тэмээний баяр-2011" наадам уламжлалт 10 төрлөөр болох боловч шагналын сан
нь багагүй нэмэгдсэн бололтой. Төрлүүд нь шилмэл буур, ингэ, хурдан ат, тором,
шилдэг тэмээчдийг шалгаруулахаас гадна ур хийцээрээ гайхагдсан ганган хэрэглэл,
ноосон урлал, сүүн бүтээгдэхүүнийг шалгаруулж сурталчилна.Хурдан тэмээний эзэдийн шагналын сан 4.2 сая төгрөг байх ба тэргүүн байр
эзэлсэн тэмээний эзэн мотоциклиар шагнуулна...гэх мэтээр цааш шагнал хөвөрч
өгнө. Үүнээс гадна дуу, ерөөл магтаал, бүжиг, хөгжмийн бүтээлийн уралдаан ч
болох юм байна. Мөн шилдэг зохион байгуулалттай сумуудыг шалгаруулах ажээ."Их
говийн тэмээний баяр 2011" Говь-Алтай аймгийн тэмээчдийн VII их наадмыг
УИХ-ын гишүүн, "Алтайн хөгжил ХХI зуун" ТББ-ын тэргүүн Ц.Дашдорж,
УИХ-ын гишүүн, "Алтайн эрэн сан", "Хантайшир" бөхийн
дэвжээний тэргүүн Ж.Энхбаяр нар ивээн тэтгэх ба тус аймаг болон Есөнбулаг сумын
ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулах юм байна.