Хэнтий аймгийн Цэцэн ханы хүрээ
Гүндүгаварлин хийдэд 1000 Ногоон дарь эх бурхан бүтээн залах үйл
ажиллагаа үргэлжилж байна. Тус хийдийн лам нар Ногоон дарь эх бурхныг
аравнайлан ном уншиж, эмийн болон идээ, үнэртэн, эрдэнийн зүйлийн хамт бурхан
дотор оршоон, амилуулах ёслол үйлдэж байгаа аж. Ногоон дарь эх бурхан нь олон
дүрд хувилж хүмүүсийн бүтээж, эрхэндээ хураан авч чадаагүй зүйлсийг өгч чаддаг
гэж үздэг байна. Хэнтийчүүд уг бурхныг бүтээж буй нь аймгийнхаа хөгжил,
цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахаас гадна сайн сайхан бүхнийг дуудаж буй хэрэг
хэмээн үзэж байгаа гэнэ.