Дэлхийн байгалийн шинэ 7 гайхамшигийг ирэх сард албан ёсоор танилцуулан

Байгалийн шинэ 7 гайхамшигийг  шинээр  тодруулахын тулд  2007 оноос хойш олон нийтийн дунд санал хурааж эхэлсэн  бөгөөд  энэ оны  11-р сарын  11-нд санал хураалтыг хаасан байна. Санал хураалтыг бүх улсын ирэгдээс  цахимаар авсан буюу нэг хүн нэг л удаа санал өгөх боломжтой  байсан байна.   Дэлхийн байгалийн шинэ 7 гайхамшиг сангийн тэргүүн  Бернард  Вэбэр  “олон мянган жил оршсон хэрнээ  хүмүүсийн одоог хүртэл мэддэггүй байгалийн үзэсгэлэнт газруудыг нээн, байгалийн сайханыг  мэдрүүлэхэд манай зорилго оршино” гэсэн байна.  220 улсын 440 гаруй байгалийн үзэсгэлэнт  газар дээр санал хуваасаны зөвхөн 28 нь эцсийн шатанд шалгарсан бөгөөд албан ёсны жагсаалт ирэх оны эхээр тодрох юм байна.