“2011 ОНЫ ШИЛДЭГ ЭКО ЖУУЛЧНЫ БААЗ” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН

2011 ОНЫ ШИЛДЭГ ЭКО ЖУУЛЧНЫ БААЗ” шалгаруулах уралдаан зохион байгууллах юм байна. Энэхүү уралдаан нь Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх жуулчны бааз хамрагдах бөгөөд тус уралдааны зорилго нь Монгол оронд байгальд ээлтэй, байгаль орчноо хамгаалж хөгжүүлэхийн зэрэгцээ байгальтай харьцан түүний талаар судлан таньж мэдэх байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай юм байна. ЭКО ЖУУЛЧНЫ БААЗ шалгаруулах уралдааны санаачлагч, ерөнхий ивээн тэтгэгч   нь Аялал жуулчлалын үндэсний төв.Уралдааны зарлах хугацаан 2011 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 11 сарын 15-ний өдрийг хүртэл явагдана.  Материалыг биеэр болон онлайн хэлбэрээр хүлээн авах бөгөөд сүүлийн хугацаа 11 сарын 15-ний Мягмар гаригийн 18.00 цагаас өмнө Аялал жуулчлалын үндэсний төвийн 107 тоот өрөөнд хүлээн авна. Онлайн хаяг: marketing@mongolia-tourism.mn,