Монгол нутаг ховор ургамлын нөөцгүй болж байна

Монгол нутагт нэн ховор, ховор ургамлын нөөц хомсдож байгаа аж. Ховор ургамын тархац нутгийг хамгаалах тухай CITES-ийн конвенцид одоогоор найман зүйлийн ургамал бүртгэгдээд байгаа аж. Нэн ховор ургамлуудаас 60 орчим хувь нь биологийн болон аж ахуйн ямар ч нөөцгүй гэсэн дүгнэлт гараад байгаа юм байна.2010 оны байдлаар Монгол оронд 134 овог, 666 төрлийн 2900 гаруй зүйл гуурст дээд ургамал, 59 овгийн 191 төрлийн 495 зүйл хөвд, 53 овгийн 174 төрлийн 930 зүйл хаг бүртгэлтэй байдаг аж.Мөн 105 овгийн 288 төрлийн 1574 зүйл, дэд зүйл замаг, 28 овог 136 төрлийн 838 зүйл мөөг бүртгэлд оржээ. Үүнээс гадна Монгол нутаг дээр сөнөсөн ургамлаас үлдэж хоцорсон нэн ховор 145 зүйл ургамал байдаг аж. Харин нэн ховор ургамал Монгол орны хэмжээнд 133 зүйл, ховор ургамал 355 зүйл, 11 зүйл хаг, таван зүйл замаг, дөрвөн зүйл хөвд, зургаан зүйл мөөг байдаг аж.