Угийн бичиг хөтлөх сургалт явуулна

Нийслэлийн Соёл урлагийн газар, Хүн судлалын үндэсний төвтэй хамтран зохион энэ сургалтыг явуулахаар болсон байна "Угийн бичиг хөтлөх, аргачлалыг нийслэлийн хэмжээнд хөтлөн хэвшүүлэх" сэдэвт уг сургалт нийслэлийн бүх дүүргүүдэд зохион байгуулах бөгөөд эхнийх нь энэ сарын 18-нд буюу ирэх баасан гаригаас эхлэх аж.Багануур дүүргийн ЗДТГ, хороодын Засаг дарга нарын ажлын албатай хамтран зохион байгуулах тус сургалт тус дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн дунд явагдах аж.Энэ сургалт цааш Багахангай, Налайх, Хан-Уул дүүрэг гээд бүх дүүргүүдэд үргэлжлүүлнэ гэж  Соёл урлагийн газраас мэдээллээ.