ОХУ, Монгол Улсын Увс нуурын
хотгорын хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийг 2010-2015 онд удирдах,
хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг удирдлага аргачлалаар хангах зорилгоор
“Увс нуурын хотгор”-ын тусгай хамгаалалттай газруудын хамтарсан менежмент
төлөвлөгөөний ном гаргажээ.Монгол Улсын Увс нуурын ай савын улсын тусгай
хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Холбооны улсын байгууллага
Увс нуурын хотгорын Улсын шим мандлын дархан цаазат газрын дарга, мэргэжилтнүүд
энэхүү номыг боловсруулсан байна.Уг номонд 2010-2015 онд хил дамнасан тусгай
хамгаалалттай газар нутгийн менежмент төлөвлөгөөг дэлгэрэнгүй гаргаснаараа
онцлогтой аж.