4 дүгээр
сарын 28-нд Улаанбаатар зочид буудлын Хөх асар
уулзалтын танхимд Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч нарын уулзалт
боллоо.
Уулзалтыг Монголын Аялал Жуулчлалын Холбоо санаачлан зохион байгуулсан
бөгөөд Холбооны
Дэд ерөнхийлөгч Б.Эрдэнэбат, Хөтөч тайлбарлагчдын холбооны Ерөнхийлөгч
Т.Баянжаргалан,
Guide боловсролын төвийн захирал Ч.Буянбадрах нар оролцож хөтөч
тайлбарлагч
нарын өмнө тулгардаг зарим бэрхшээлтэй асуудлуудын талаар сонирхсон
асуултанд
хариулт өгч санал бодлыг нь сонслоо. Аялал жуулчлалын хөтөч тайлбарлагч
нарын
энэхүү уулзалт нь анх удаагаа зохион байгуулагдсан бөгөөд 60 гаруй хөтөч
тайлбарлагч нар оролцож, аяллын үеийн бэрхшээл, хөтөч нарын ажлын
ачаалал,
цалин хөлс, нийгмийн даатгал, ажлын дадлага туршлага, хөтөчийг ажилд
авдаг
шалгуур, шинэ хөтөч нартай харилцах харилцаа, баазын ажилтан ба хөтөчийн
хоорондох харилцаа, ажлын уялдаа холбоо, жуулчнаасаа илүү эрх ямба
хүсдэг хөтөч
нарын асуудал, жолооч нарын бэлтгэл муу байдал, тэдний зүгээс хөтөчид
үзүүлдэг
дарамт, жуулчны баазын тохижилт үйлчилгээтэй холбоотой гомдол санал
зэрэг олон
асуудлыг хөндсөн юм. Уулзалтын эцэст хөтөч тайлбарлагч нарын ур чадварыг
дээшлүүлэх,
Аялал жуулчлалын дээд сургуулийн хичээлийн хөтөлбөр программд тусгуулах
санал, хөтөчийн
нийгмийн асуудлыг одоогийн нөхцөлд хэрхэн шийдвэрлэх талаар санал бодлоо
нэгтгэлээ.
Тус уулзалтыг цаашид жил бүр уламжлал
болгон зохион байгуулж Монголын аялал жуулчлалын чухал боловсон хүчин
болох
хөтөч тайлбарлагч нарын санал хүсэлтийг сонсож хамтын хүчээр шийдвэрлэж
болох
асуудал, төр засгийн байгууллагаар бодлогын хэмжээнд шийдвэрлүүлэх
асуудлуудыг
нэгтгэж байхаар боллоо.