2080 онд гадаргын усны ууршилт тав дахин нэмэгдэнэ

Дэлхийн бөмбөрцгийн гадаргын нийт усны 57,5 хувийг далай, тэнгис, мөсөн уул, мөсөн голын ус, байдаг бөгөөд дөнгөж 25 хувь нь цэнгэг ус эзэлдэг байна. Энэхүү 25 хувь нь 1386 сая шоо километр  нөөцтэй байна. Манай Улс цэнгэг усны нөөц багавтар орны тоонд ордог. Сүүлийн 40 жилд хийсэн судалгаагаар гадаргын усны нийт нөөц 608 сая шоо метр байгаа гэнэ. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гадаргын усны ууршилт манай орны хэмжээнд 2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм болж нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд өөрөөр хэлбэл, 70 жилийн дотор гадаргын усны ууршилт 4-5 дахин нэмэгдэх гэнэ.