“Изинис
Эйрвэйз” компани 2011 оны аравдугаар сарын 31-нээс эхлэн баруун бүсийн
алслагдсан аймаг болох Ховд аймгийн Булган сум руу дахин нислэг үйлдэхээр боллоо.
Булган сум нь аймгийн төв Ховдоос 385 км зайд оршдог, баруун талаараа БНХАУ-тай
хиллэдэг. 15000 орчим хүн амтай аж. Тус сумын зорчигчдын эрэлт хэрэгцээг
харгалзаж “Изинис Эйрвэйз” компани нь энэ жилийн өвлийн хуваарьт нислэгээ долоо
хоногт хоёр удаа болгон нэмэгдүүлж байгаа юм байна. Эрхэм зорчигч Та нислэгийн
тийзийг “Изинис Эйрвэйз”-ийн тийз борлуулалтын төв болон Air Market, Air Trans,
AirLink Mongolia, Mon Air tour, Air Ticket, Air Chamber, Air Travel, Aviacom
Mongolia, Air Express, Air Network, Тэди төв зэрэг гэрээт борлуулагч
агентуудын билетийн кассуудаас худалдан авах боломжтой.
Дэлгэрэнгүй
мэдээллийг тус компанийн тийз захиалах 976-11-333311 утсаар холбогдож лавлана
уу.