Байгаль орчин аялал жуулчлалын яам,
Улсын мэргэжлийн хяналтын газар хамтран Богд уулын ойр орчимд үйл ажиллагаа
явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж эхэлжээ. Одоогийн
байдлаар 10 гаруй байгууллага холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн болох нь
тогтоогдоод байгаа юм байна. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг зогсоогоод
байгаа гэнэ. Шалгалт энэ долоо хоногийн эцсээр дуусч, үр дүнгээ танилцуулах аж.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргааны нэгж байрлаж буй төрийн тусгай
хамгаалалттай газар нутаг дахь 400-гаад га газарт он удаан жил суурьшин амьдарч
байгаа 566 өрхийн 1500 гаруй иргэн байдаг аж. Эдгээр иргэдэд газар өмчлөх,
эзэмших эрх хангагдаж, улмаар үл хөдлөх хөрөнгө, орон сууцаа эдийн засгийн
эргэлтэд оруулан ажилтай, орлоготой амьдрах нөхцөл байдаггүй гэнэ. Энэ мэт богд
уулыг тойрсон асуудал цөөнгүй байдаг бололтой.