Увс нуурын хотгорыг хамгаалах менежмент төлөвлөгөөг боловсруулжээ

ОХУ  болон  Монгол Улсыг хил дамнасан  Увс нуурын хотгорын ТХГН-ийг  2010-2015 онд удирдах , хөгжүүлэх  дунд  хугацааны  хөтөлбөрийг  ОХУ-ын  Холбооны улсын  байгууллага,  Увс нуурын хотгорын  Улсын шим мандлын  ДЦГ-ын  дарга,  мэргэжилтнүүд  боловсруулж дууссан байна.  Уг төлөвлөгөөг дэлгэрэнгүй г аргаснаараа онцлог  бөгөөд   удирдлага,  аргачлалаар хангах зорилготой Алтай Соёны төслийн дэмжлэгтэйгээр 300 ширхэг  хэвлүүлж , тараахаар болжээ.  Менежмент төлөвлөгөөг боловсруулах ажлын  зөвлөхөөр  Монголын талын багийн ахлагч,  доктор (PhD)  Б.Оюунгэрэл,  Оросын талын багийн ахлагч  ОХУ-ын ХУБ-ын Увс нуурын хотгорын  Улсын шим мандлын  ДЦГ-ын захирал  В.И.Канзай  нар ажилсан байна.