Бичиг соёлын үнэт өв дээр хятад ханз сийлжээ

 Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгаас манай хэсэг судлаачид сар гаруйн өмнө тус бүс нутагт ажиллахдаа  эртний түүх соёлын дурсгал болох  Уйгаржин  монгол бичгээр  шүлэг,  тэмдэглэл сийлсэн  Хүрдэт агуй  дахь бичээсийг олж  зургийг нь авчирч  ШУА-д өгсөн байна.  Өнгөрсөн 7 хоногт  Түүхийн  хүрээлэнгийн мэргэжилтэн,  судлаачид  Ханбогд сумын  Хүрдэт агуйд ажиллаад ирсэн  байна . Уг агуйн хананд одоогоос 300 гаруй жилийн өмнөх үеийн түүхэнд холбогдох Хятад , Уйгаржин монгол,  Төвд  бичгээр  Монголын тал нутаг, байгалийн  үзэсгэлэнг  магтан  дуулсан  олон бичээс  тэмдэглэгдэн  үлдэсэн  байсныг харамсалтай нь Уйгаржин бичгээр сийлсэн  хэсгийг баллаж ,   дээр нь орчин цагийн  Хятад ханзаар “Өөрийн алт эдэнэсээ хайхаар ирлээ”гэх мэтээр сийлсэн нь Уйгаржин бичгээр бичсэн хэсэг нь уншигдах аргагүй болсон байна. Бичиг соёлын үнэт өв дээр Хятад ханз сийлсэнийг нутгийн иргэд тус газарт уул уурхайн олборлолт болон хайгуулын ажил эрхэлж байсан компаниудын  Хятад  ажилчид үүнийг хийсэн гэж хэлж  байгаа  бөгөөд  ШУА  хууль, хяналтын байгууллагаар энэ  хэргийг шалгуулж, хэрэгтнийг тогтоолгохоор болсон байна.